Охин сэтгэлээ өрөвдөн хайрлах дуртай
Онгод гэнэт орж үзгээ бариад
Орчлон хорвоогийн гайхамшгийг өөрийнхөөрөө сийрүүлэх дуртай
Элдэв бохир зүйлгүй, гүн гүнзгий утгагүй кино хааяа үзэж
Элгээ хөштөл юу ч бодолгүй инээх дуртай
Эгшиг намуухан дууны аянд
Эргэцүүлэлд автан хөнгөн гуних дуртай
Тэнэгхэн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад
Тэр нэгэн өдрийг дурсах дуртай
Тэртээ алсаас ирмэх оддыг ширтээд
Тэнэгэр дүүрэн амьсгалах дуртай
Хүчтэй мэт атлаа үнэндээ дорой гэдгээ мэдрээд
Хүйтэн нулимс дуслуулах дуртай
Хүчирхэг Түүний оршихуйд ороод
Хүүрнэж хэлэмгүй амар тайвныг амтлах дуртай
Дуртай зүйлсээ хийгээд
Дуртай хүмүүстэйгээ хамт
Дуртай газраа
Дуртай цагаа өнгөрөөх бүр ч дуртай
2 comments:
chi durtai. Ooriigoo uneheer goe ilerhiilh gargaj irsen bn chi shuu chi mini gaihaltai emegtei shuu thank u
Бичлэг оруулахгүй их удсан байнаа, дараагийн бичлэгээ хэзээ оруулах вэ? Амжилт!
Post a Comment