Tuesday, July 8, 2008

Lyrics "I will sing"

We sang this song during the services a lot. Every time I face hardships in my life, every time I feel like God is thousand miles away from me, every time I feel like I can't keep it up anymore... this song gives me an encouragement to praise my Lord.

To tell you the truth, last 4 months were the craziest period of my life. People I looked up to, people that I followed, some of my closest friends and leaders have failed my trust. I felt like I could never believe in anyone. I knew I was getting further from God. I wanted to change it, but didn't know where to start. Then I remembered this song- 'I will sing' by Don Moen. It completely expressed my feelings and spoke on behalf of me.

Even the whole world turns upside down, I still have plenty of reasons to worship my King. Even I lose my family, friends and everything, God is still to be praised. So I just decided to praise Him for His goodness even if I didn't see anything positive happening in my life.

Lyrics - I Will Sing

Lord You seem so far away, a million miles or more it feels today
And though I haven't lost my faith, I must confess right now that it's hard for me to pray
But I don't know what to say and I don't know where to start
But as you give the grace with all that's in my heart

I will sing
I will praise even in my darkest time through the sorrow and the pain
I will sing. I will praise
Lift my hands to honor You because Your word is true. I will sing

Lord is hard for me to see all the thought and plan You have for me.
But I will put my trust in You. Lord will meet Your guide to set me free.
But I don't know what to say and I don't know where to start.
But as you give the grace with all that's in my heart.

(in Mongolian)

Хэдэн мянган бээрийн тэртээ Их Эзэн Та минь алс мэт санагдана
Итгэл минь хэдий алдраагүй ч Тантайгаа ярихад хүндхэн байх юм Их Эзэн
Хэрхэн Тандаа өөрийгөө илчлэн хэлэхээ би мэдэхгүй нь
Гэвч зүрх сэтгэл дэх цорын ганц нандин хүсэл минь

Таныг хүндлэе, зүрхний угаас
Өвчин шаналалтай үедээ ч, харанхуйд бүгэх үедээ ч
Таныг хүндлэе, зүрхний угаас
Үнэн үгийг тань биширч
Тан руугаа гараа сунган
Таныг хүндлэе...


My first entry

I really enjoy reading the blogs of my friends like Amanda, Daja, Jijighero, Ken, Tom and so on... and I've always wanted to write one myself. But I didn't have the confidence.

But today as I was reading another note I realized that it's just expressing what i think, what i believe, what i learned. And it's good if someone reads it and is encouraged or learn something through those entries.

So... here I am with lots of ideas and opinions in my head, wondering how to do it. No wonder there would be some mistakes when i write in English or Japanese since i'm not a native speaker. And also i hope that i'll find out more advantages of writing as i begin...

Thursday, May 15, 2008

THINK TWICE

Саяхан ажлаа тараад найз охинтойгоо болзсон газраа уулзлаа. Гоо сайханд орно гээд долоо хоногийн өмнө захиалга өгчихсөн байсан юм. Яаж ийж байгаад долоо хоног болгон гоо сайханд орж нүүрээ “илүүлж” байхгүй бол (манай эмээ ингэж хэлдэг юм) хаврын хавсарга нүүрний минь арьсыг хайрлах биш. Цаг арай болоогүй байлаа. Тэгээд ч гоо сайханд орвол дор хаяж 2 цаг болно, тэгээд харанхуй шөнө болсон хойно юм идэхгүй гэж баашилдаг улс болсон хойно өмнө но амжуулаад хоол идээд авъя гэж бодоод ойрхон хоолны газар хайлаа. Бас голно оо... Тийм ч хуушуур бууз идэхгүй, тийм ч тостой хайрсан юм идэхгүй, ходоодонд муу гээд... Хайж явсаар найз охиныхоо санал болгосон Хятад хоолны газар луу орохдоо үүдэнд нь мөнгө гуйгаад сууж байсан таягтай, “халтар” эмээ рүү тоож хараа ч үгүй гэдгээ сүүлд нь анзаарсан юм.

Дажгүй шүү... Ихэнх Хятад хоолны газрыг бодвол цэвэрхэн, тохилог юм. Тэр хэрээрээ ч үнэ нь дунджаас дээгүүр. Өөдөөс харсан ширээнд хоёр Япон хүн ярьж суугаа нь харагдана.

Хоолоо захиалчихаад энэ тэрийг ярилцаж суутал нөгөө үүдэнд сууж байсан “халтар” эмээ ороод ирлээ. Хаалганы дуунаар одоо л нэг харц тогтож түүнийг харав. Гял цал болсон энэ газрын сайхныг түүний олон жилийн гэмээр хиртэй хувцас дороо л дарж орхив. Нүүрнийх нь үрчлээ түүний насыг дор хаяж 20-оор нэмж харагдуулж байсан гэж би барьсан ч алзахгүй. Ширэлдэж даахирсан үсээ уг нь бол улаан өнгөтэй байсан байх даа гэмээр нэг алчуураар боочихож. Эмээ орж ирэнгүүтээ бид хоёрын хажууд талын ширээн дээр суулаа. Би тэр эмээг хальт харчихаад яриагаа үргэлжлүүлэх санаатай найз охин руугаа эргэтэл юу ярьж байснаа ч мартчихаж. “Энэ эмээг одоо хөөгөөд гаргавал яана аа” гэсэн бодол л эргэлдээд байлаа. Эмээ өөрт нь гоёдсон цагаан дэвсгэртэй ширээний ард суув. Гартаа хэдэн халтар 20-т, 10-т нийлүүлээд барьчихаж. Бодвол хүмүүсийн халаасанд “илүүдэж” байсан, гологдол задгай мөнгө биз. “Эмээдээ ганц аяга цай өгчөөч” гэж үгээ зөөж ядан хэлэх нь чихний үзүүрт сонсогдлоо. Тэр эмээд ямар нэг юм хийж өгмөөр байгаагаа би мэдэж байлаа. Харин намайг нэг юм хүлээд, боогоод байгаа юм шиг санагдаад болдоггүй. Одоо бодоход хүмүүс намайг юу гэх бол гэсэн бодол л байсан байх.

“Дүүрсэн хэрэг. Хүмүүс юу гэж бодвол бодог” гэсэн бодол орж ирэнгүүт би хажууд байсан сул аяганд данхтай ногоон цайнаас хийгээд, эмээд өглөө. Эмээ “Баярлалаа, хүү минь” гээд нөгөө хэдэн халтар төгрөгөө сарвайв. Би толгой сэгсрээд суудалдаа буцахдаа “Хоолны газрын хүн уурлаж, хашгичаад хөөх вий дээ” гэж бодож явлаа. Эмээ яг л хэдэн сар аяганы амсар зуугаагүй хүн шиг цайг дор нь ууж орхиод аягаа зөөгч рүү сарвайв.

Би тэр эмээг удаан харж тэвчсэнгүй. Дургүйцэж, сэжиглэсэндээ биш шүү... Миний эмээ шиг хүн шүү дээ гэж бодохоор л нулимс цийлэгнэчих гээд байсан юм. Бодвол хүүхэдтэй л байх, тэр хүүхэд нь бас хүүхэдтэй л байх. Тэд нар нь юу хийж явдаг байна аа гэж бодохоор уур ч хүрэх шиг.

Тэгэхэд тэр газрын эзэн нь бололтой махлаг ах нэг удаагийн саванд хийсэн хоол эмээд өгөөд “Та энийг авч яваад идчих” гэв. Миний баярласан гэж... Одоо үед бас ийм сэтгэлтэй хүн байдаг юм байна гэж бодохоор өөрийн эрхгүй тэр ахад талархаж байлаа.

Тэр өдрөөс хойш гудамжны хүүхдүүд, хог түүдэг хүмүүс, тамхи бохины наймаагаар амьдралаа залгуулдаг хүмүүс гээд “эмзэг бүлгийнхний” талаар сэтгэл минь “дахин” эмзэглэж эхэлсэн юм. Дахин гэсний учир нь мэдээж өмнө нь тэднийг өрөвдөж хайрладаг байсан гэсэн үг. Харин яваа яваандаа сэтгэл хатуурдаг юм байна. Тэр өдөр болсон явдлыг дараа нь бодож байсан чинь Phil Collins гэдэг дуучны “Another day in paradise” гэдэг дуу санаанд орсон юм. Хүсвэл Youtube-с олоод сонсоорой...

Think twice…